logo
Орчин үеийн өндөр мэдрэмж бүхий  лаборатори ашиглалтад орлоо

Орчин үеийн өндөр мэдрэмж бүхий лаборатори ашиглалтад орлоо

2013/03/01
БНХАУ-ын Засгийн  газрын  буцалтгүй  тусламжаар баригдан ашиглалтад орж буй орчин үеийн өндөр мэдрэмж бүхий багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторийг хүлээн авах нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Нээлтэд  Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсад БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Ван Шао Лун болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Лабораторийг нээж Шадар сайд “Монгол улсад Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль” хэрэгжиж эхэлж байгаа энэ өдөр лаборатори  нээгдэж  байгаад  бэлэгшээж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангахад лабораторийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Мэргэжлийн хяналтын байгууллага олон улсын жишиг шаардлагад нийцсэн лабораторитой болж, эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг өндөр  нарийвчлалтай  тодорхойлох боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү лабораторийг ашиглалтад оруулснаар манай улсад генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэн шинжлэх бололцоо бүрдэж байгаа”-г онцлон хэлсэн.
 Нэгдсэн төв лабораторийн шинэ барилгыг 87 сая 119 мянга 600 юань буюу 18 тэрбум 730 сая төгрөгийн өртөгтэй барьсөн бөгөөд, АНУ-ын Termo Fisher  компанийн  орчин үеийн брендийн  өндөр нарийвчлалтай, нарийн мэдрэмж бүхий багаж, тоног төхөөрөмжүүд дээр  хоёр үе шаттай  сургах ажлыг  иж бүрэн цогцоор нь хийж гүйцэтгэснээрээ онцлог аж.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш