Удахгүй “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болох гэж буй. Энэ баяраар олон улсад эмэгтэйчүүдийн эрх хэр хэмжээнд хангагдаж, зөрчигдөж байгааг дүгнэж ярилцдаг. Харин манай монголчууд энэ өдөр охин дүү, хайрт эгч, энхрий үр, элбэрэлт ээж, халамжит ханиа эрчүүд маань баярлуулахаар өглөө гэрээ цэвэрлэж, өдөр нь тоглолт үзэж орой нь хоолоо хийцгээдэг.
Энэхүү монгол түмний баяр хөөрөөр бялхаж байдаг энэ өдрийг тохиолдуулан МУСТА Г.Батсайхан АСА циркэд гуравдугаар сарын 7, 8-нд “Жаргааж амьдрахсан ээжийгээ” нэртэй гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтонд Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Г.Батсүх, Ч.Бат-Эрдэнэ, Г.Батбаяр, Н.Чулуунхүү болон “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал нар оролцож ээжүүд эмэгтэйчүүдээ магтан дуулах юм.
Та бүхнийг энэхүү сайхан тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тиймээ “Жаргааж амьдрахсан ээжийгээ”...
Сэтгүүлч: С.ДОРЖ
Эх сурвалж: /WWW.ZONE.MN/