Ноён Могенс Ликкетофтыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүлээн авч уулзаж, Гадаад харилцаа, Уул уурхайн сайд нар бараалхана. Мөн хоёр орны Парламентын тэргүүн айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Хүндэт зочин айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Данийн Вант Улсын Засгийн газрын шугамаар хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол-Данийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Данийн Вант Улсын Фолькетингийн дарга Могенс Ликкетофт
1946 оны 1 дүгээр сарын 9-нд төрсөн. Социал демократ намын гишүүн
Боловсрол, ажлын дадлага туршлага
1964: Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
1971: Копенгагений Их сургуулийг Улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр төгссөн
1975-1981: Хөдөлмөрийн хөдөлгөөний Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн
1966-1981: Хөдөлмөрийн хөдөлгөөний Эдийн засгийн зөвлөлийн гишүүн
Данийн Үйлдвэрчнүүдийн Эвлэлийн Холбооны нарийн бичгийн дарга
Парламентад ажилласан байдал
2011.09.30: Фолькетингийн дарга
2009.09.08: Фолькетингийн Зөвлөлийн гишүүн
1981: Фолькетингийн гишүүн
2000.12.21-2001.11.27: Гадаад хэргийн сайд
1993.01.25-2000.12.21: Сангийн сайд
1981.01.20-1982.09.10: Татварын асуудал эрхэлсэн сайд
2006.10-2011.10: Улсын төсвийн аудитч
2005-2009: Гадаад бодлогын хэвлэлийн төлөөлөгч
1991-1993, 2001-2002: Улс төрийн асуудал эрхэлсэн хэвлэлийн төлөөлөгч
1988-1991: Улс төр, эдийн засгийн асуудал болон санхүүгийн бодлогын хэвлэлийн төлөөлөгч
2009-2011: Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга
1988-1990: Эдийн засаг, улс төрийн байнгын хорооны дарга
1987-1988: Үйлдвэр, худалдааны байнгын хорооны дарга
1984-1986: Санхүүгийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга
2002-2005: Социал демократ намын дарга