Оросын Сахалинд болсон хүчтэй хар шуурга 12 мянган хүнийг гэрэл цахилгаангүй болгоод Курилийн арлууд руу одлоо. Нийтийн хорин объект цахилгаангүй болсон байна. Хүчтэй хар салхинаас болж хаагдсан байсан Өмнөд-Сахалинскийн онгоцны буудал өнөөдөр ажлаа сэргээлээ. Бямба гарагийн шөнө Сахалины өмнөд нутагт асар хүчтэй хар салхи ойртож ирсэн юм. Өмнөд нутгуудад цасан шуурга шуурч салхины хүч секундэд 34 метрт хүрсэн байна. Өмнөд-Сахалинскт сургуулиуд хичээлээ түр зогсоож, машины зам цасанд дарагдаж, усан онгоцны хөдөлгөөн зогсож, нисэх онгоцны буудал хаагдсан байна.