Чөлөөт бөхийн олимпийн хошой аврага Армен Назарян өлсгөлөн зарлалаа. Олимпийн хөтөлбөрөөс чөлөөт бөхийг хасах тухай гаргасан ОУОХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа тамирчин ийнхүү илэрхийлсэн байна. ОУ-ын спортын барилдааны холбооны вэб хуудсан дээр энэ тухай бичсэн байна. Чөлөөт бөхийн барилдааны Европын аврага шалгаруулах тэмцээн Тбилисит эхлэх 3-р сарын 22-н хүртэл Назарян зөвхөн жүүс л уух юм байна. Энэ тамирчин олимпийн аврагын титмийг Армен улсад 1996 онд, Болгар улсад 2000 онд тус тус авчирч өгсөн юм. ОУОХ чөлөөт бөхийн барилдааныг 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрөөс хасахаар шийдсэн билээ.