Буянт Ухаа цогцолборт болсон Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн охид гайхалтай амжилт гаргаж World cup-2013-т багаараа мөнгөн медаль зүүлээ. Олон улсын олимпийн хорооноос чөлөөт бөхийн төрлийг олимпийн хөтөлбөрөөс хасах тухай яригдаж эхэлсэн энэ өдрүүдэд монголын эмэгтэй шигшээ багийнхан хүчирхэг гэдгээ харууллаа.
Эхний өдрөөс Канадыг 4:3, хоёрдугаар тойрогт Энэтхэгийг 5:2, удаах тойрогт Японы шигшээ багийг 4:3-ийн ялсанаар аваргын төлөө БНХАУ-ын багтай барилдаж оноогоор ялагдаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Монгол улсын шигшээ багт 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуя, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ С.Цэрэнчимэд, 63 кг-д олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа, 72 кг-д МУГТ О.Бурмаа, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Одончимэг нар багтсан.
Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд олимпийн медальтан хоёр, дэлхийн аварга дөрөв, медальт 11, залуучуудын дэлхийн аварга дөрөв, медальт 13, оюутны дэлхийн аварга 11 бөх зодоглосон юм.