“Монголын Эдийн засгийн форум 2013” өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ. Тус хэлэлцүүлгээр эдийн засагчид, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллүүд нэг дор цуглаад эдийн засгийн хөгжилд тушаа болж буй ямар асуудал, тухайн асуудлыг хэрхэн давж гарах талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг. Энэ жилийн хувьд гол сэдэв нь “Монгол брэнд” бөгөөд мөн дэлхий нийтийн асуудал болсон “Усны санаачилга”, “Төр хувийн хэвшлийн хоорондын хөгжил”, “Ногоон эдийн засаг ба ногоон хөгжил” гэсэн уламжлалт сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.