Торонто хотноо болж буй Уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2013)-нд оролцож байгаа Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул энэ сарын 3-нд Канадын Олон улсын худалдааны сайд Эд Фаст, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян нарын хийсэн уулзалтад оролцов.
Энэхүү уулзалтаар хоёр тал хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон юм. Жил бүр зохиогддог дэлхийн Уул уурхайн чуулга уулзалтад жил энэ Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХК, “Эрдэнэс Таван Толгой ХК, “Эрдэнэ үйлдвэр” компани болон хувийн бизнесийн төлөөлөгчид оролцож байна.