logo
БНАСАУ цэргийн хээрийн сургууль хийхээр бэлтгэж байна

БНАСАУ цэргийн хээрийн сургууль хийхээр бэлтгэж байна

2013/03/05
БНАСАУ өргөн цар хүрээтэй хээрийн сургууль хийх сүүлчийн бэлтгэлээ хийж байна гэж Өмнөд Солонгос улсын БХЯ-ны төлөөлөгч Ким Мин Сок өнөөдөр сэтгүүлчидэд мэдэгдлээ. Энэ удаагийн хээрийн сургууль урьд нь болж байсан сургуулиудаас хамаагүй өргөн цар хүрээтэй болно гэж тус төлөөлөгч хэлсэн байна. Түүний хэлснээр БНАСАУ-ын Ардын армийн флот, нисэх хүчин болон явган цэргийн анги нэгтгэлүүд энэ удаагийн хээрийн сургуульд оролцох юм байна. Үүний зэрэгцээ 3-р сарын эхнээс 4-р сарын сүүлч хүртэл өмнөд солонгос, америкийн цэргийнхний хамтарсан хээрийн сургууль болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш