Ким Чен Ун байлдан дайтах гээгүй. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой утсаар ярихад бэлэн байна гэж АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогч асан Деннис Родман БНАСАУ-д Ким Чен Унтай уулзсныхаа дараа мэдэгджээ. Обама өөртэй нь утсаар холбогдоно гэдэгт тэрээр найдаж байна гэж Родман мэдээллээ. Үүний өмнө Родман БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай хамт Пхеньянд сагсан бөмбөгийн тэмцээнийг сонирхон үзжээ. Умард Солонгосын 12 сагсан бөмбөгч болон америкийн үзүүлэн танилцуулах «Гарлем Глобтроттерс» багийн гишүүд түүнд оролцов. Хоёр багийн сагсан бөмбөгчид 110:110 харьцаатай хайнцсан байна. АНУ БНАСАУ-ын хоорондын харилцаа сул дорой байсан ч би маршал Ким Чен Ун болон БНАСАУ-ын ард түмний анд юм гэж сагсан бөмбөгч тэмцээний дараа мэдэгджээ.