logo
Залуу сэтгүүлчдээ сонсоно

Залуу сэтгүүлчдээ сонсоно

2013/03/05
Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний түүхт 100 жилийн ой маргааш буюу гуравдугаар сарын 6-нд тохионо. Өнөөдөр сэтгүүл зүйн хүнд хүчрийг нуруун дээрэээ үүрч, өдөр тутмын сэтгүүл зүйн хар бор ажлыг хийж яваа уран бүтээлчид бол яахын аргагүй сэтгүүл зүйн салбарт шинээр орж ирж байгаа залуу сэтгүүлчид гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэднийг дэмжиж, ажлын их урам хайрлах үүднээс МЗХ хэвлэл мэдээллийн салбартаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа байгууллагаасаа шалгарсан залуу сэтгүүлчидээ урамшуулан шагнаж мөн тэдний дуу хоолой, үзэл бодлыг сонсож нээлттэй ярилцлага зохиох юм байна. Сэтгүүлч хүн гэдэг өдөр тутмын мэдээлэл дунд явж нийгмийн толь нь болдог. Тэдний нүдээр өнөөдрийн манай нийгэмд юу дутагдаж байна, тэр дундаа залуучуудын амьдралд ямар асуудал байгаа цаашид хэрхэн шийдвэрлэж болох талаар сонсохыг гол зорилгоо болгож МЗХ-ныхон энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа маргааш МЗХ-ны төв байранд 11 цагаас болох юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш