logo
УИХ-ын дарга зүүн аймгуудад ажиллана

УИХ-ын дарга зүүн аймгуудад ажиллана

2013/03/06

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаж, зарим сумын иргэд сонгогчидтой уулзан санал бодлыг нь сонсох, УИХ-аас баталж гаргасан шийдвэрүүдийн талаар сурталчлах, аймаг орон, нутгийн ажил байдал, газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо.

УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Зоригт, Г.Уянга, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүн, хэвлэл мэдээллийнхэн дагалдан ажиллаж байна.

Парламентын тэргүүн томилолтоо Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос эхэлж, аймгийн удирдлагуудтай уулзахаас гадна Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Дорнод аймагт мөн төсөвт байгууллагуудаар орж төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын байдалтай танилцахын зэрэгцээ аймгийн иргэдтэй уулзана. Түүнчлэн газрын тосны үйлдвэрлэл, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын ажил байдалтай танилцаж Эрдэнэцагаан сумын иргэдтэй уулзах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш