logo
Бизнесийн салбарынханд хяналт шалгалт гэхээсээ илүү дарамт болдог МХЕГ-ын нүсэр бүтцийг татан буулгана

Бизнесийн салбарынханд хяналт шалгалт гэхээсээ илүү дарамт болдог МХЕГ-ын нүсэр бүтцийг татан буулгана

2013/03/06

Монголын эдийн засгийн форумын өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Ч.Сайханбилэг бизнесийн салбарыг дэмжихийн тулд шинэчлэлийн Засгийн газар ямар арга хэмжээ авч буйгаа танилцууллаа.

Түүний хийсэн илтгэлээс анхаарал татсан баримтуудыг дурьдвал, Монгол улсад бизнес эрхлэхтэй холбогдсон 1160 төрлийн зөвшөөрөл, гарын үсэг байдаг байна. Үүнийг шинэчлэлийн Засгийн газар 50 хувь бууруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, аж ахуйн нэгжүүдийн жил бүр гаргадаг 41 төрлийн тайлан тооцоог 14 болгох, 300 гаруй төрлийн төрийн албаны бичиг, тодорхойлолт, гарын үсэг зэргийг автомат киоскноос цахим хэлбэрээр авдаг болох төлөвлөгөөг хийж байгаа аж.

Мөн бизнесийн салбарынханд хяналт шалгалт гэхээсээ илүү дарамт болдог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нүсэр бүтцийг татан буулгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ингэснээр тодорхой хэдэн салбар буюу хүнс, хүүхдийн хэрэглэл, байшин, үйлдвэрлэл зэрэгт мэргэжлийн хяналт буюу маш цомхон шинэ бүтэц байх бөгөөд аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарт яамдууд нь өөрөө хариуцаж явах байдлаар шийдэх юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш