logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Голландын Ерөнхий сайд асан Вим Кокийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Голландын Ерөнхий сайд асан Вим Кокийг хүлээн авч уулзлаа

2013/03/06

Төрийн ордноо зохион байгуулагдаж буй Монголын Эдийн Засгийн Форумд оролцохоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар ирсэн Голландын Ерөнхий сайд асан Вим Кокийг Засгийн газрын тэргүүн хүлээн авч уулзлаа. 

Голланд улсын уул уурхайн салбарт тохиолдсон, дэлхий даяараа “Голланд өвчин” хэмээн нэрлэдэг хямралыг ямар алхмууд хэрэгжүүлж даван туулсан тухайгаа ноён Вим Кок жишээ болгон яриад Монголчууд ийм хямралыг давтахгүй байх, энэ салбарын хөгжлөө зөв удирдан чиглүүлэхэд зайлшгүй анхаарах асуудлын талаар харилцан санал солилцлоо. Уул уурхайн салбарын орлого өсөхийн хэрээр тэнд ажиллагсдын цалин хөлс нэмэгдэж, энэ нь бусад салбарт ихээхэн нөлөөлөх нь хямрал үүсгэх үндсэн нөхцөл болдгийг ноён Вим Кок онцолж байв. 

Хоёр ч удаа Ерөнхий сайдаар сонгогдон ажиллахдаа өөрийн орны эдийн засгийн хүнд нөхцөлийг амжилттай даван гарч чадсан түүнийг манай оронд ирж, арвин туршлагаасаа хуваалцаж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд “Хөдөө аж ахуй, уул уурхай гээд эдийн засгийн гол салбарын хувьд манай оронтой олон талаараа ижил төстэй Голланд улсын хөгжлийн бодлого болон тулгамдсан асуудлаа оновчтой шийдсэн туршлагаас судлах шаардлага бидэнд бий. Иймд цаашид илүү ойр дотно хамтран ажиллая” гээд ноён Вим Кокийн Монголд хийж байгаа айлчлалд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш