logo
АОХН-ийн хуралд ерөнхийлөгч нараа оролцуулахаар ажиллана

АОХН-ийн хуралд ерөнхийлөгч нараа оролцуулахаар ажиллана

2013/03/06
"Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэ сарын 26-27-нд Эль Сальвадор, Коста Рика улсуудад томилолтоор ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар Байнгын төлөөлөгч О.Оч  Эль Сальвадор Улсын Гадаад хэргийн сайд Уго Маринез болон Коста Рика Улсын Гадаад хэргийн дэд сайд Карлос Роверси нартай уулзаж, 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд тус улсын Ерөнхийлөгч нарыг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг гардуулав. 

Гадаад хэргийн сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд дээрх хуралд Ерөнхийлөгч нараа оролцуулах чиглэлээр ажиллахаа нотоллоо. Мөн уулзалтын үеэр Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар  солилцсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш