ШӨХТГ-аас киноны уран бүтээлчдийн дунд өрсөлдөөн бий болгох, хэрэглэгчдийн хандалтыг ихэсгэх зорилгоор долоо хоног бүр орлогыг нь зарлаж байхаар болжээ. Тэгвэл өчигдөрхөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хотын кино театруудын дэлгэцнээ гарч буй Монгол киноны орлогын мэдээг нийтэд зарлалаа.
Жагсаалтыг "Ану хатан" кино /2013.01.18-нд гарч эхэлсэн/ 255 сая төгрөгийн орлогоор тэргүүлжээ. Удаах байранд "Ерөнхийлөгчийн туслах" /2013.01.25-нд гарч эхэлсэн/ 30 сая , "Сарны гөлөг" /2013.02.18-нд гарч эхэлсэн/ кино 8 сая, "Тавилан-2" /2013.02.22-нд гарч эхэлсэн/ кино долоон саяын орлого олоод байгаа бол гурван сарын 02-нд нээлтээ хийсэн "Улаан дөрвөлжин" кино хоёр сая 400 мянган төгрөгийн орлогоор жагсаалтын тавд оржээ.