Ерөнхий сайд Н.Алтанхуяг баасан гараг бүрийн өглөө иргэдтэйгээ цахим хэлбэрээр холбогдон “Өглөөний шинэ санаа”-г нь сонсдог болсон. Энэ долоо хоногийн хувьд баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтаа өнөөдөр хийхээр боллоо.
Иргэн та өнөөдөр буюу 2013 оны 3 дугаар сарын 7-ны пүрэв гарагийн өглөө 08:20-09.20 цагт www.zasag.mn сайтын тусгай цонхонд нэвтэрч, цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдон Засгийн газрын тэргүүнтэй санал бодлоо хуваалцах боломжтой.
Мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттер сувгуудаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг тантай шууд холбогдож, шинэлэг санаа, бүтээлч санаачилгуудыг тань сонсох болно. Оролцоог дэмжигч Шинэчлэлийн Засгийн газар иргэдийн дэвшүүлсэн саналуудыг анхааран судалж, үр дүнд хүрэх боломжтойг нь ажил хэрэг болгоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.