Аймаг бүрт 1000 айлын орон сууц барих, энэ ажлын хүрээнд орон нутагт инженерийн шугам сүлжээ ямархуу байгаатай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцаж байна. Өнгөрсөн сарын сүүлээр Сүхбаатар, Хэнтий аймгуудын хот, төлөвлөлт шугам сүлжээ, цэвэр бохир усны хоолой зэргийг газар дээр нь очиж үзсэн бол өнөөдөр Төв аймагт энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллалаа.
Төв аймагт 1000 айлын орон сууц барихад 14,3 га газар шаардлагатай байгаа. Зуунмодод баруун талаасаа барилгажилт явуулна. Газар өмчлөх гэрчилгээгээ аваагүй, зөвшөөрөлгүй буусан 100 гаруй айлын газрыг чөлөөлж орон сууц барихаар төлөвлөсөнөө орон нутгийн удирдлагууд ярьж байв.
Орон сууц барихдаа Сүхбаатар аймагт хэрэгжүүлж эхэлсэн бага кв метртэй орон сууц барихаар төлөвлөж байгаа гэв.
Энэ жил орон нутгийг хөгжүүлэх сангаас 491 сая төгрөг гаргаж, бохирын шугам татах ажлыг уг төлөвлөсөн газартаа эхлүүлнэ. Энэ ажилд нийтдээ 2,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухайгаа мэдээллээ.
Энэ онд хийх ажлуудын нэг нь сум бүрт 4 айлын орон сууц барих хөтөлбөртэй. Сумын төвүүдэд барих орон сууцны зураг төсөл нь бэлэн болсон бөгөөд суурийн ажлыг энэ хавартаа эхлүүлнэ гэж ярилаа. Ирэх сард аймгийн хөрөнгө оруулалтын чуулган хийж, хямд өртөгтэй орон сууцны саналыг хөрөнгө оруулагчдаас хүсэх юм байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан аймгуудад ажиллаж байгаа зорилгоо хэлээд Төв аймгийн хувьд онцлогтой болохыг тодотголоо. Улаанбаатар хотын ойролцоо дээр нь Шинэ нисэх онгоцны буудал, Майдар гэх зэрэг олон төсөл бүтээн байгуулалт хэрэгжинэ. Тиймээс одооноос хот төлөвлөлт, барилгажилтыг зөв хийвэл иргэд Улаанбаатарт биш Төв аймагт амьдрахыг хүснэ. Энэ бүтээн байгуулалтыг хэрхэн ямар маягаар холбох вэ гэдгийг сайд орон нутгийн удирдлагууд хэллээ.
Төв аймагт баригдах 1000 айлын орон сууцны төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Түүнчлэн аймаг бүрт чулуу ангилан бутлах, бетон зуурмагийн узель, төмөр бетон эдлэлийн үйлдвэр баригдана. Энэ жил инженерийн шугам сүлжээнд зориулж салбарын хэмжээнд 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Эндээс Төв аймагт шийдвэрлэх боломж бий гэж сайд хэллээ.
Төв аймгийн хувьд түгээмэл тархацтай ордын төлбөрт өөрчлөлт хийх шаардлага байгааг онцолсон. Орон нутгийн төсөвтөө ахиу мөнгө оруулах үүднээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өндөр төлбөр тогтоодог. Үүнээс болж орон сууцны үнэ өсөх хүчин зүйлс үүссэн гэдгийг хэлээд элс, хайрга, дайрга олборлох төлбөрийг бууруулах талаар анхаарахыг хүсэв.
Энэ онд барилга, хот байгуулалтын салбарт батлуулсан төсөвт 10 аймагт хэсэгчилсэн 4 аймагт ерөнхий төлөвлөлт хийгдэнэ. Бидний гол баримталж байгаа зарчим зураг, бүтээн байгуулалт зэрэг явах ёстой гэж Барилга, хот байгуулалтын сайд хэллээ.
Төв аймагт орж ирсэн хүнд гудамж, зам, гэрэлтүүлэгээсээ эхлээд хотод ороод ирлээ гэсэн сэтгэгдэл шууд буух төлөвлөлтийг бүтээн байгуулалттай хамтад нь хийх ёстой гэсэн юм.
Төв аймгийн хувьд уурын зуухаар галладаг хоёр аймгийн нэг. Цаашдаа дулааны цахилгаан станц барихгүй бол дулааны эх үүсвэр хүндрэлтэй болжээ.
Тиймээс аймаг орон нутгийн удирдлагуудад уурын зуухнаас салах арга зам эрэлхийлж, концесс бусад хөрөнгө оруулалтаар дулааны цахилгааны станцтай болох ёстойг зөвлөлөө. Уулзалт ярилцлагын дараа Төв аймгийн цэвэрлэх байгууламж, 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн газраа орон нутгийнхан үзүүллээ.
Засгийн газраас дэвшүүлсэн аймагт бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн дагуу яамны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймагт ажиллаад байна. Ирэх долоо хоногт Дархан, Орхон, Булган аймгийн инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, бусад ажилтай танилцана.