АНУ-ын эрх баригчид улс орныхоо нутаг дэвсгэрт терроризмд сэжиглэгдсэн этгээдүүдийн эсрэг нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Зөвхөн 2001 оны 9-р сарын 11-ний террорын ажиллагаатай адил онцгой тохиолдолд хэрэглэж мэднэ гэж АНУ-ын Хууль зүйн яамны тэргүүн Эрик Холдер мэдэгдэв. Пакистан болон бүс нутгийн өөр хэдэн улсад нисэгчгүй нисдэг аппаратыг үргэлж хэрэглэх тактик нь цэргийнхнийг аварч, энгийн номхон оршин суугчдыг хөнөөж байна гэж АНУ-ын засаг захиргааг нэг бус удаа буруутгасан юм.