Орос улсаас Вьетнамд шумбагч онгоцны флотыг байгуулахад нь туслана гэж өнөөдөр ОХУ-ын БХ-ын сайд армийн генерал Сергей Шойгу мэдэгдэв. Тэрээр Ханойд Вьетнамын БХ-ын сайд Фуанг Куанг Тханьтай уулзсныхаа дараа энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэв.Энэ онд хамтын хүчин чармайлтын ачаар БНВьетнам Улсын Тэнгисийн цэргийн флотын түүхэнд шинэ хуудас нээгдэж, шумбагч онгоцны флот бий болно гэж Шойгу тэмдэглэжээ. Шумбагч онгоц, багийн гишүүдийн бэлтгэлийг уялдуулан зохицуулах асуудлыг Вьетнамын БХ-ын сайдтай хэлэлцсэн тухай ОХУ-ын БХЯ-ны тэргүүн Сергей Шойгу мэдээллээ.