Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн зун 21 аймагт ажиллаад ирснийхээ дараа говийн аймагт хийсэн томилолтоо дүгнэхдээ “Говь сэрж байна” хэмээн хэлж байсан.
Үнэхээр өнөөдөр Монголын говь нутаг Оюутолгой, Тавантолгой гэсэн том төслийг дагаад бүтээн байгуулалтын ид халуун цэг болоод байгаа билээ. Төмөр зам, авто зам эрчим хүч гээд дэд бүтэц бий болгох ид ажил тэнд өрнөж байна. Хөгжлийн энэ гараанаас түүх соёл аялал жуулчлалын бүс нутаг болох Дундговь аймаг хоцрох ёсгүй гэж Засгийн газрын тэргүүн хэлжээ.
Тэрээр 2011 оны 07 дугаар сарын 27-28 ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллахдаа Мандалговийг Улаанбаатартай холбох замын санхүүжилтийн асуудлыг шийдэж 70 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа Дундговьчуудад бэлэг барьсан байна.
Зам дагаж хөгжил гэдэг. Засгийн газар эхний ээлжид говийн бүс нутгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажилд гол анхаарал хандуулж байна. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хувийн аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа ажлын явц ямар байгаатай Ерөнхий сайд Дундговь аймгийг зорих замдаа танилцсан байна. Харин одоо 104 км замыг нэмж барьж байгуулбал Мандалговийг Улаанбаатар хоттой холбох боломж бүрдэх ч санхүүжилтээс болоод ажил удааширчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үлдсэн 104 км замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр хийж барихаар шийдвэрлэж байгаагаа тус аймгийн баярын арга хэмжээнд оролцохдоо дуулгасан нь нутгийн ардын баяр дээр баяр нэмжээ.
Түүнчлэн Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ эдийн засгийн салбараас гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн, шинжлэх ухааны гээд бүхий л салбарт хийж хэрэгжүүлж байгаа зүйл олон бий. Боловсролын салбарт л гэхэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлэн ирэх хичээлийн жил улсын хэмжээд Кембрижийн стандартаар 30 сургууль хичээллэж эхэлнэ. Үүнд Дундговь аймаг ч багтаж, дэлхийн стандартаар хичээллэх сургууль энэ хичээлийн жилээс тус аймагт үүд хаалгаа нээх болсныг хэлсэн байна.
Дундговь аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд, малчид сүүлийн жилүүдэд байгалийн хатуу ширүүнийг даван туулж, мал аж ахуйн салбарт учирсан хохирлыг арилгах талаар ихээхэн анхаарч иржээ. ОХУ болон монгол эрдэмтдийн багийн заавар зөвлөгөөний дагуу Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт “Бэлчээр сайжруулах, тэжээлийн ургамал тарих туршилт, эрдэм шинжилгээний талбай” байгуулж, гүний худаг гаргажээ.
Энэ нь говь хээрийн нөхцөлд жилээс жилд доройтож байгаа бэлчээрийг сэргээх, цөлжилттэй тэмцэх том ажлын эхлэл юм хэмээн Засгийн газрын тэргүүн хэлээд цаашид ч дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Ерөнхий сайд С.Батболдын хувьд Дундговь аймаг сэтгэлд нь тун ойр байдаг гэдгээ ч нуугаагүй байна. “Ээжийн минь төрсөн нутаг, хүүхэд насны минь гэгээн дурсамж энэ нутагтай салшгүй холбоотой. Тиймээс ч энэ нутаг надад сэтгэл дотно сайхан байдаг” гээд Дундговь аймгийнхаа 70 жилийн тэгш дүүрэн ойд оролцож, баяр баяслыг нь хуваалцаж байгаагийн хувьд төрийн ёслол хүндэтгэлийн их цагаан өргөө гэрийг дурсгал болгон өгч, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор “Түмний өргөө”-г ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байгаагаа хэлжээ.
Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цаашид Дундговьчуудад хийх ажил их байна гээд хүүхэд залуучуудынхаа хөгжилд анхаарч, чөлөөт цагийг нь зөв зүйтэй өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэд, айл өрхийн амьжиргааг тэтгэх, ажлын байр нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллахыг захисан байна.
Мөн төрийн тэргүүн зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын гавъяат цол болон төрийн бусад дээд одон, медалиар шагнасныг Засгийн газрын тэргүүн гардуулан өгч баяр хүргэжээ.
Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, “Амгалан төрийн ажнай” шарга азарганы хөшөө цогцолбортой танилцсан байна.
shuum.mn