logo
Б.Хурцыг шүүх хурлын талаарх мэдээллийг бямба гаригт өгөхөөр товложээ

Б.Хурцыг шүүх хурлын талаарх мэдээллийг бямба гаригт өгөхөөр товложээ

2011/07/30
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын  өмгөөлөгч Алан Жонс Европын хүний эрхийн шүүхэд хандахаар шийдсэнээ мэдэгджээ. Урт удаан хугацааны туршид хоригдон, шүүхийн шийдвэр хүлээн цөхөрсөн Б.Хурцын зүгээс Германы талд хүлээлгэн өгөх хүсэлтийг өөрөө гаргасан гэсэн мэдээлэл дуулдаж байгаа ч шүүх хурлын шийдвэр албан ёсоор хараахан гараагүй л байгаа. Ажлын хэсгийн зүгээс тодорхой зүйл хэлээгүй ч мэдээллийн томоохон агентлагийн зүгээс мэдээлж байгаагаар заалдах шатны шүүхийн шүүгч Лорд Мосес, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр болсон тухай мэдээллийг олон нийтэд өгсөн байна.
Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн аллагын хэрэгт сэжиглэн Францын нутаг дэвсгэр дээрээс хулгайлан авчирсан хэргийн гол буруутан болоод байгаа Б.Хурцын асуудлыг өнөөдөр өөр өөр өнцгөөс тайлбарлах болоод байгаа.  Ямартай ч Б.Хурцыг Германы шүүхэд шилжүү¬лэх эсэх шүүхийн шийдвэр өнөөдөр  гарах юм байна. Түүнийг шүүх хурал удаа дараа хойшилсоор бараг нэг жилийг үдээд байгаа бөгөөд түүний өмгөөлөгч Б.Хурцыг Германы шүүх рүү шилжүүлэх шийдвэр ч гарч магадгүй гэсэн таамаглал үнэн байж болохыг ч үгүйсгээгүй.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг  шүүхийн шийдвэр аль талд ч гарах магадлалтай хэмээн хэлж байсан билээ.
Шүүх хурлын шийдвэрийн талаар Гадаад хэргийн яамнаас бямба гаригийн 11.00 цагт хэвлэлийн хурал хийн мэдээлэхээр товложээ.

Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш