logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2013/03/08

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

  • Хөдөө аж ахуйн тооллогын дүнг газарзүйн  мэдээллийн сантай холбосон нэгдсэн систем бүрдүүлж, хэрэглэгчдэд энэ онд багтаан хүргэх арга хэмжээ авч, ээлжит тооллого хооронд мэдээллийн санг шинэчилж байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарт дуулгалаа.
  • Ц.Сэргэлэнг өөрийнх нь хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлж, Ш.Лхачинжавыг тус газрын даргаар томиллоо.
  • Архивын Ерөнхий газрын дарга Өлзийбаярыг чөлөөлж И.Саруулыг томиллоо.
  • Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журамд өөрчлөлт орууллаа. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагын саналыг үндэслэн үндэсний болон урамшууллын тэтгэлгийн санхүүжилтийг олгох үйл ажиллагааг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу зохион байгуулна гэж өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш