logo
Өргөмжит консулуудыг хүлээн авч уулзлаа

Өргөмжит консулуудыг хүлээн авч уулзлаа

2013/03/08
Монгол Улсын Бүгд Найрамдых Түрк Улсад суугаа Элчин сайд Б.Батхишиг Түркийн Самсун, Кайсэри, Бурса хотууд дахь Монгол Улсын Өргөмжит консул ноён Мэхмэт Сунгур, Хасан Хаскараман, Жетин Йылдырым нарыг ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, Түркийн бизнес эрхлэгчдээс Монголд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тус улсад оршин суугаа Монголын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэл санаачилгыг дэмжих талаар ярилцаж, Өргөмжит консулуудад тодорхой чиглэл өгөв.

Мөн ноён М.Сунгур, Ж.Йылдырым нарт Өргөмжит консулын патент, экзенватурыг гардуулж, ажлын амжилт хүсэв. Эдүгээ Түрк улсад Монголын 2200 гаруй иргэн ажиллаж, сурч байгаа бөгөөд манай иргэд олноор суурьшдаг зургаан хотод Монгол Улсын Өргөмжит консулыг томилон ажиллуулж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш