logo
Америкийн боксчин Бернард Хопкинс  48 насандаа дахин дэлхийн аварга боллоо

Америкийн боксчин Бернард Хопкинс 48 насандаа дахин дэлхийн аварга боллоо

2013/03/11
Америкийн боксчин Бернард Хопкинс өөрийн эх орон нэгт Таворис Клаудаг ялж Олон улсын боксын холбооны хэмжүүрээр хагас хүнд жинд дэлхийн аврагын цолыг нь түүнээс булаан авсан байна. Нью-Йорк хотод урьд шөнө болсон 12 раундтай тулаанд шүүгчид санал нэгтэйгээр түүнд ялалт өгсөн байна. Энэхүү тулаанд 48 настай Хопкинс өөрийн дээд амжилтыг эвдэн боксын түүхэнд хамгийн өндөр настай дэлхийн аврага болсон байна. Урьд нь тэрээр хамгийн гол зэрэглэлээр аврага болохдоо 46 настай байжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш