logo
Нигери улсад барьцаалагдсан  гадаадын 7 хүнийг цаазалжээ

Нигери улсад барьцаалагдсан гадаадын 7 хүнийг цаазалжээ

2013/03/11
Нигери улсад 2-р сард  лалын шашинтнуудын барьцаалсан гадаадын 7 хүнийг цаазалсан байна. Барьцаалагдсан хүмүүсийн дунд барилгын компанийн ажилтнууд Англи, Итал, Грек улсуудын тус бүр нэг иргэн, Ливан улсын 4 иргэн байжээ. “Хар Африк дахь лалын шашинтнуудыг хамгаалах тэргүүн отряд” гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэл цаазалсан тухай мэдээллийг интернетэд байрлуулсан байна. Зарим нэг мэдээллээс харахад энэ бүлэглэл “Аль-Каида”-тай холбоотой бололтой. Британи болон Нигер улсуудын төр засаг барьцаалагдсадыг чөлөөлөх ажиллагаа явуулсан учир тэднийг цаазалсан гэж дайнчид мэдэгдсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш