logo
140 метрийн голчтой солир дэлхийд маш ойрхон өнгөрчээ

140 метрийн голчтой солир дэлхийд маш ойрхон өнгөрчээ

2013/03/11
Тэнгэр баганадсан байшингийн хэмжээтэй, асар их хурдтай сүүлт од өнгөрсөн бямба гарагийн шөнө манай дэлхийн дэргэдүүр нисч өнгөрсөн тухай НАСА мэдээлжээ. 140 метрийн голчтой тэнгэрийн биетийг мэргэжилтнүүд тэнгэр баганадсан байшин юмуу, хотын жижигхэн дүүрэгтэй зүйрэллээ. Энэ сүүлт од цагт 42 мянган километрийн хурдтайгаар манай дэлхийгээс 950 мянган километрийн зайд нисэж өнгөрлөө. “Энэ сүүлт одод хаанаас гарч ирж байгааг бид мэдэхгүй байгаа нь хамгийн аймшигтай ” гэж НАСА-гийн одон орныг ажиглах албаны дарга Патрик Паолуччи мэдэгдсэн байна. Хэрвээ энэ сүүлт од дэлхийтэй мөргөлдсөн бол бүхэл бүтэн хотыг устгах байлаа гэж тэр нэмж хэлсэн байна. Челябинск хотод 2-р сарын 15-нд хэлтэрхийнүүд нь унасан солироос энэ тэнгэрийн биет 8 дахин том байжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш