Өнгөрсөн Бямба гарагт болсон Ватиканд кардиналуудын төлөөлөгчдийн зөвлөлгөөнөөс католик сүм хийдийн шинэ тэргүүнийг сонгох өдрийг товлосон байна.
Энэ шийдвэрийн дагуу шинэ Ромын Папыг сонгох хурал 3-р сарын 12-нд Ватиканд эхэлнэ. Эдүгээ Кардиналуудын коллеги 208 гишүүнтэй, 117 нь сонгох эрхтэй төлөөлөгч байгаа юм. 115 төлөөлөгч шинэ Папыг сонгоход оролцох бололтой.Онцгой дүрмээр хуралд оролцогдын гуравны хоёроос цөөнгүй саналаар шинэ Ромын Папыг сонгох ёстой.