Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль Венесуэл улсад 4-р сарын 14-нд болно. Үндэсний сонгуулийн зөвлөл ингэж мэдээлсэн байна. Нэр дэвшигчээ дэвшүүлэхэд ердөө хоёрхон өдөр буюу 3-р сарын 10,11-ний өдрүүдийг товлосон байна. Сонгуулийн өмнөх кампанит ажил маш богино хугацаанд 4-р сарын 2-11-ний хооронд явагдах юм байна. Ерөнхийлөгчид хоёр хүн нэр дэвшинэ. Тэдний нэг нь Чавес өнгөрсөн оны 12-р сарын 8-нд өөрийн залгамжлагч гэж зарласан одоогийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро юм. Венесуэлийн сөрөг хүчин Миранда мужийн амбан захирагч Энрике Каприлесийг өөрийн нэр дэвшигчээр дэвшүүллээ. Энэ улс төрч энэ саналд одоохондоо хариу өгөөгүй байна. Каприлес 2012 оны намар ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан боловч Чавест ялагдсан юм. Венесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес 3-р сарын 5-нд таалал төгссөн юм. Тэрээр бүтэн хоёр жилийн турш хорт хавдартай тэмцсэн билээ. Чавесийн цогцсыг Хувьсгалын музей дотор шилэн хоргонд хадгалахаар болсон байна.