logo
Кабулд АНУ-ын БХ-ын сайд айлчлах үеэр дэлбэрэлт болжээ

Кабулд АНУ-ын БХ-ын сайд айлчлах үеэр дэлбэрэлт болжээ

2013/03/11
Кабулын төвд Афганистаны БХЯ-ны байшингийн дэргэд хүчирхэг дэлбэрэлт болов. Амиа золиослогч этгээд АНУ-ын шинэ БХ-ын сайд Чак Хейгл айлчилж байгаа цаг мөчид  энэ хэргийг үйлдсэн байна.

Амиа золиослогч Афганистаны БХЯ-ны байшингийн төв хаалганаас 30 метр зайтай бөмбөг дэлбэлсны улмаас энгийн 9 хүн амь үрэгдэж 14 хүн шархадсан тухай БХЯ-ны төлөөлөгч Захир Азими мэдээлэв. Түүний хэлснээр БХЯ-ны ажилтнууд дэлбэрэлтэд нэрвэгдсэнгүй.

Талибан хөдөлгөөн дайралт үйлдэснээ хүлээв. Талибуудын төлөөлөгчдийн хэлснээр дайралт Хейглийн эсрэг чиглэгдсэн аж. Талибууд энэ террорын ажиллагаагаар дайралт хэзээ ч үйлдэж мэдэхээ харуулахыг эрмэлзсэн гэдгээ мэдэгджээ. Эдүгээ АНУ-ын шинэ БХ-ын сайд Чак Хейгл аюулгүй газарт байгаа аж.

АНУ-ын БХ-ын сайд Афганистанд гэнэт хүрэлцэн очсон тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Энэ нь Хейглийн америкийн цэргийн тусгай газрын тэргүүний хувьд Афганистанд хийж буй анхны айлчлал юм. Тэрээр ерөнхийлөгч Хамид Карзай болон олон улсын хүчний командлалтай хэлэлцээ хийнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш