Их Британийн эрдэмтэдийн 50 жилийн дотор хийсэн судалгааны мэдээлэл баримтуудад дүн шинжилгээ хийгээд Антарктидын мөсний нийт хэмжээг тогтоожээ. Антарктидад бараг 26,5 сая шоо км хатуу мөс байна гэж тэд үзсэн юм. Антарктикын мөсний хэмжээг мэдэх явдал цаг уурын хэтийн өөрчлөлтийг тааварлах боломж олгоно гэж Британийн Антарктидыг судлах нийгэмлэгийн эрдэмтэд үзэж байна. Мөсөн дорхи Антарктидын хуурай газрын талбайг тодорхойлох нь судлагчдын хувьд маш чухал ажил болсон юм.