logo
Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч манай улсад айлчилна

Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч манай улсад айлчилна

2013/03/12
  Улсын Их Хурлын даргын урилгаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын  Ассамблейн Ерөнхийлөгч Р.Миглиори тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-15-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

    Парламентын Ассамблейн төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

    Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Парламентын Ассамблейн дэд Ерөнхийлөгч, Парламент дахь Хорватын бүлгийн тэргүүн Т.Пикула, Хорватын Парламентын төлөөлөгч М.Петкович, Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчийн Ажлын албаны захирал Р.Монтелла нар багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцх хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш