logo
Д.Ганхуяг сайд Францын Геологийн албаныхантай уулзлаа

Д.Ганхуяг сайд Францын Геологийн албаныхантай уулзлаа

2013/03/12
Уул уурхайн сайд Д.Ган­хуяг өчигдөр Францын Гео­­логийн албаны Фи­лип Гомер тэргүүтэй төлөө­лөгч­дийг хү­лээн авч уулзлаа.
Францын төлөөлөгчдийн тэр­­гүүн ноён Филип Гомер “2005 онд Ашигт малтмалын газартай бай­­гуул­сан санамж бичгийг ажил хэ­рэг болгох, тогтоосон ха­­­­рил­­­­­цаагаа сэргээх хүсэл­тэй байгаагаа” онцлон тэм­дэг­лэв. Харин  Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын үер геологийн мэдээллийн сан бүрдүүлэх мэргэ­жилтэн сур­­гах чиглэлээр хамтын ажил­­­лагааг өргөжүүлэн, хөг­­­­жүү­лэх саналтай байгаа­гаа илэрхийлээ. Өмнө нь  1997  онд Францын гео­ло­­гийн алба Монголын геоло­гийн мэдээллийн төв­тэй хам­тарч сансрын зур­гийн дүрс боловсруулах  иж бүрэн төв, Монголын зүүн өм­нөд хэсгийн 280 мянган км2 тал­­байг бүрхсэн сансрын ди­­жи­тал зургийг монголын талд хүлээлгэн өгч, манай мэр­гэжилтнүүдийг сургаж байсан аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш