logo
Хятадын банкуудад байрших Ким Чен Уны дансуудыг илрүүлжээ

Хятадын банкуудад байрших Ким Чен Уны дансуудыг илрүүлжээ

2013/03/12
БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Уных байх магадлалтай хэдэн зуун сая долларын хэд хэдэн дансыг хятадын банкуудад  байршиж буйг АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулууд илэрүүлсэн байна. Вашингтон, Сөүл хоёр эдгээр цуглуулсан баримт бичгүүдээ Хятад улсын төр засагт дамжуулан, НҮБ-ын АЗ-ийн саяханы тогтоолын дагуу эдгээр дансуудыг хаахыг санал болгожээ. Эдгээр баримт бичгүүдэд Бээжин нааштай бус хандсан байна. Америк, өмнөд солонгосын тагнуулын албаныхан тэдний мэдээлэлээр огт байхгүй хүний нэр дээр буюу хуурамч нэр дээр нээсэн дансуудыг илэрүүлэх болон шалгахад хэдэн жил зарцуулжээ. Харин одоо тэд энэ их мөнгө умард солонгосын удирдагчид хамааралтай гэдгийг батлах баримттай болсон байна. Энэ мэдээллийг албан ёсоор баталсан буюу үгүйсгэсэн мэдээлэл одоохондоо байхгүй байна. Пхеньян 2-р сард цөмийн туршилт хийсний хариуд өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын АЗ БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангаруулах тогтоол баталсан юм. Энэ баримт бичигт БНАСАУ-д их хэмжээний бэлэн мөнгө дамжуулах болон банкны шилжүүлэг хийхгүй байхыг НҮБ-ын гишүүн улсуудаас шаардсан юм. Мөн АЗ умард солонгосын банкуудын салбаруудыг нээх болон санхүүгийн хамтарсан компани байгуулах ажиллагааг таслан зогсоохыг даалгасан байна. Эдгээр үйл ажиллагаа нь БНАСАУ-ын пуужинт, цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд туслах болно гэж олон улсын хамтын нийгэмлэг болгоомжилж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш