БНСВУ-ын сангийн дэд сайд До Хуан Анх Туан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2013 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд Вьетнамын төлөөлөгчид Монгол Улсын сангийн дэд сайд С.Пүрэвтэй уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдлын талаар ярилцав.
Дараа нь Вьетнамын төлөөлөгчид ГЕГ-т зочилж Монголын Гаалийн байгууллагын шинэчлэл, мэдээллийн технологийн системийг нэвтрүүлсэн туршлагыг судлах мөн гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар ГЕГ-ын дарга О.Ганбат болон бусад удирдлагуудтай харилцан ярилцав.
Монгол, Вьетнам улсууд өнө эртний харилцааны түүхтэй бөгөөд хоёр улсын ард түмний хоорондын түүхт харилцаа холбоо гаалийн хамтын ажиллагаагаар улам бэхжиж байгаагийн илрэл боллоо.