logo
Шведийн гүнж 97 насандаа таалал төгслөө

Шведийн гүнж 97 насандаа таалал төгслөө

2013/03/12
Өнгөрсөн ням гаригт Шведийн гүнж Лилиан 97 насандаа таалал төгслөө.  Ханхүү Бертил, Лилиан хоёрын романтик хайрын түүхийг Шведэд мэдэхгүй хүн гэж үгүй.  Уэльсд төрсөн, харц гаралтай Лилиан дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1943 онд Лондонд ханхүү Бертилтэй учирч, хайр сэтгэлтэй болсон. Гэвч тэдний хайр сэтгэлийг хааны гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь Лилиан харц гаралтай байснаас гадна аль хэдийн хүнтэй суугаад салсан байжээ. Мөн хунтайжийн том ах нь 1947 онд онгоцны ослоор өөд болж, харин дүү нь мөн л эгэл жирийн бүсгүйтэй гэрлэж, хааны титмээсээ татгалзсан учир Бертил хунтайж Шведийн хаан ширээг залгамжлах цорын ганц хүнээр тодорсон байсан юм. Тийм ч учраас ханхүү Бертилийн эцэг Густав хаан хосын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч хосууд бууж өгөлгүй 30 гаруй жилийн турш бие биенээ үнэнчээр хүлээсний эцэст 1976 онд 60 гарсан хойноо албан ёсоор гэрлэжээ. Хэтэрхий хожуу гэрлэсэн хос хүүхэдтэй болж чадаагүй юм. Бертилхунтайж 1997 ондөөд болсон бөгөөд түүнээс хойшЛилан ганцаараа амьдрах болсон. Гэвч 2010 оноос хойш Лилианальцгемерийн буюу буюу сэтгэцийн өвчнөөр зовж шаналж байгаад эцэст нь ийнхүү таалал төгөслөө. Лилан гүнж 1915 оны 8-р сард Уэльсийн Суонси хотод төрсөн бөгөөд 16 настайдаа загвар өмсөгчийн кареер хөөж Лондон хотноо иржээ. Тэрээр хунтайж Бертилтэй учрахаас өмнө Айвэн Крейг хэмээх жүжигчин залуутай гэрлэж байсан удаатай. Эгэл жирийн гэл бүлд төрсөн ч хааны гэр бүлийн гишүүн болж, язгуур хэргэмтэй болсон Лилиан гүнжийг үнсгэлжингийн үлгэрийн амьд жишээ хэмээн Шведийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичдэг байжээ. “Эзэн хааны гэр бүлийн гишүүн таалал төгөссөн явдалд” Шведийн ерөнхий сайд Фредрик Рэйнфилдт гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Д.Амарбаясгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш