Дэлхийн олон сая эрчүүдийн унших дуртай алдарт сэтгүүл Израйлид нээлтээ хийлээ. Израйль хэл дээр хэвлэгдэж байгаа уг сэтгүүлийн эхний дугаар122 хуудастай байх бөгөөд сэтгүүлийн нүүрийг Изралийн загвар өмсөгч, телевизийн риалити шоуны од Натали Дадон чимжээ. Энэ дугаарт Изралийн улс төрч, Батлан Хамгаалахын Сайд Ави Дихтертэй хийсэн ярилцлагаас гадна“Apple” компанийг үндэслэгч агсан Стив Жобс болон Америкийн сагсан бөмбгийн од, алдарт тамирчин Коби Брайант нарын тухай сонирхолтой мэдээ мэдээллүүд нийтлэгджээ. “Playboy” сэтгүүлийг Израйлид гарч байгаатай холбогдуулансэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер өнгөрсөн мягмар гаригт Израйлийн Тел-Авив хотод өөрийн мэндчилгээгээ илгээсэн байна.Тэрээр мэндчилгээндээ үг хэлэх эрх чөлөө, сонголт хийх эрх чөлөө болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний чухалыг онцлоод “Уг сэтгүүл Израйлид гарж байгаад болон Израйличууд уг сэтгүүлийг халуун дотноор хүлээн авч байгаад” талархаж байгаагаа илэрхийлжээ.
Д.Амарбаясгалан
Д.Амарбаясгалан