Шинэчлэлийн Засгийн газрын 200 дахь хоног тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллаж байна. “Орон нутгийн хөгжилд Шинэчлэлийн Засгийн газар онцгой анхаарал тавьж, аймгийн төвүүдийг хот болгох, сумын төвүүдийг орчин үеийн суурин газрын түвшинд хүргэхээр зорьж байна. Иймд энд буугаад мордох биш олон асуудлыг тогтон ярилцаж, тодорхой асуудлуудаар шийдэл, ойлголцолд хүрэхийг хүсч байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа эхэнд тодотголоо.
Хамгийн түрүүнд Сайншанд хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа ажлын явцтай Засгийн газрын тэргүүн танилцлаа. “Дорноговьчууд аж үйлдвэржсэн аймаг болох, аж үйлдвэрт түшиглэсэн дагалдах үйлдвэрүүдийг олноор байгуулахыг зорьж байна. Энэ зорилтын ард ажлын байрууд бий болгох, ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах олон эерэг гарах болно” гэж аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлээд хилтэй ойрхон байршилтай, дэд бүтцийн хөгжлийн давуу талтай, ашигт малтмалын нөөц баялагтайн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөгжлөө түргэтгэх бүрэн боломжтойг тодотголоо. Дорноговь аймаг улсаас татаас авдаггүй, эдийн засгийн хувьд бие даасан төсөвтэй. Орон нутгийн төсөвт 2012 оны гүйцэтгэлээр 18 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөгөө 7 хувиар давуулан биелүүлжээ. 60 гаруй мянган хүн амтай энэ аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 2009 онд 2.6 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 30 тэрбум, 2013 онд 76 тэрбум төгрөг болж өссөн байна
Нийслэлийн хүн амын төвлөрлийг хөдөө рүү чиглүүлэх төрийн бодлогын хүрээнд эхний ээлжинд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой аймгийн нэг Дорноговь. Хөгжлийн гурван тулгуур салбар нь ашигт малтмал, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр гэж аймгийн удирдлагууд хэлж байв. Ашигт малтмалын нөөцийн хувьд, уран, газрын тос, зэс молибден, нүүрс, шохойн чулуу, цеолоит, жонш гээд томоохон ордуудтай, түүнийг түшиглэсэн хайгуул, үйлдвэрлэл явагдаж байна. Ойрын ирээдүйд авто зам, төмөр зам, уул уурхайн түүхий эдийн боловсруулах үйлдвэрийн томоохон зангилаа төв болох боломжтой Сайншандыг хэрхэн иргэддээ ээлтэй хот болгон хөгжүүлэх талаар төлөвлөгөө гаргаснаа орон нутгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. Ирээдүйн Сайншандад 750 метр яваад сургуулийн үйлчилгээ, 1500 метр яваад эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм байна.

Төвлөрлийг сааруулах үүднээс аймгийн төв бүрийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын бодлого амжилттай хэрэгжиж болох газрын нэг нь Сайншанд гэдэгтэй олон хүн санал нэг байна. Энэ талааро 3 дугаар сарынг 12-ны орой 21.00 цагаас “Шинэчилж шийдье-222: Сайншанд хот” хэлэлцүүлэг хийх бөгөөд МҮОНТВ-ээр шууд дамжуулах юм. Ерөнхий сайдыг дагалдан ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ц.Байгальмаа, Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон, Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Бат-Амгалан, Соёл, спорт аялал жуулчлалын яамны газрын дарга Н.Оргил, Сангийн яамны хэлтсийн дарга М.Батгэрэл, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Чөлөөт бүсийн захирагч Д.Батсайхан, Азийн хөгжлийн банкны төслийн дарга Б.Оюун нарын албаны хүмүүс Дорноговь аймагт ажиллаж байна.
Чойр-Сайншандын авто зам 9 сард ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллахаар явах замдаа Чойр-Сайншандын 176,4 км авто замын ажилтай газар дээр нь танилцлаа. 2006 оноос БНСУ-ын Экспорт импорт банкны зээлээр баригдаж эхэлсэн энэхүү замын ажил гэрээний үнийн өсөлтөөс шалтгаалан ажил нь зогссон байсан юм. Замын ажлыг АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслийн санхүүжилтээр дахин үргэлжлүүлж, одоо 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Замын ажил 4 дүгээр сарын 1-ээс эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусч ашиглалтад оруулна гэж Мянганы сорилтын сангийн Авто замын төслийн захирал П. Батсайхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцууллаа. Одоогоор тус замын хөрс хуулалт, далангийн ажлын гүйцэтгэл 100 хувь, асфальт бетон хучилтын ажил 9 хувьтай байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.