УИХ-ын гишүүн Г.Уянга энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаж байна. Зарим сумдын иргэд сонгогчидтой уулзан санал бодлыг нь сонсох, аймаг орон, нутгийн ажил байдал, газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар өнөөдөр Улаанбаатараас мордлоо. УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Зоригт, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр болон албаны бусад хүн, хэвлэл мэдээллийнхэнтэй явж байгаа юм байна.