Нийсэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл өөрийн хариуцсан агентлаг болох Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр НАЖГ-ын дарга Э.Баттулга томилогдсоноосоо хойш хийсэн зарим ажлууд болоод тус салбарын өнөөгийн байдал, цаашид хийх ажлууд, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, удирдамж чиглэл авсан юм. НЗД-ын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл тус газрын удирдлага, мэргэжилтэнүүдэд хандан хэлсэн үгэндээ “НАЖГ шинэ удирдлага, шинэлэг сэтгэлгээгээр багагүй ажил амжуулж, цаашдын зорилт, стратеги төлөвлөгөөгөө тодорхой болгосонд сайшаалтай байна” гэв. Түүнчлэн цаашид Нийслэлийн Соёл Урлагын Газартай хамтран багц үйлчилгээг жуулчдад санал болгох, жуулчдын хүнсний болон бусад аюулгүй байдал, үйлчилгээний газруудын чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг НАЖГ-ын удирдлага, мэргэжилтнүүдэд санууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.