logo
Дэлхийн  12 улсыг “интернетийн дайснаар” нэрлэжээ

Дэлхийн 12 улсыг “интернетийн дайснаар” нэрлэжээ

2013/03/13
Өчигдөр дэлхий дахинаар Олон улсын Интернетийн үг хэлэх эрх чөлөөний өдрийг тэмдэглэж өнгөрлөө. Энэхүү өдрийг анх 2008 оны 3-р сарын 12-ны өдөр “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага тэмдэглэсэн юм. Дэлхий дахины интернет сүлжээнд чөлөөтэй нэвтрэхтэй холбоотой тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг татах ёстой интернет-марафоныг ЮНЕСКО-гийн ивээн тэтгэлгийн дор явуулжээ. “Хил хязгааргүй сурвалжлагчид “байгууллагын 2012 онд нийтлэгдсэн илтгэлд өөрсдийн иргэдийг мэдээллийн сүлжээнд нэвтрэх боломжуудыг янз бүрийн арга замаар хязгаарлаж байгаа 12 улсыг “интернетийн дайснаар” нэрлэжээ. Жагсаалтанд Беларус, Хятад, Куба, Иран, Умард Солонгос болон арабын нилээд хэдэн орнууд оржээ. Одоогийн байдлаар интернетийн хэрэглэгчдийн тоо 2,3 тэрбум орчим байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш