logo
АНУ-ын хөлөг онгоцууд Солонгосын эрэгт үлдэнэ

АНУ-ын хөлөг онгоцууд Солонгосын эрэгт үлдэнэ

2013/03/13
Цэргийн хамтарсан хээрийн сургууль өндөрлөсний дараа цөмийн зэвсэгтэй АНУ-ын хөлөг онгоцууд Өмнөд Солонгос улсын усан хилд хэсэг хугацаанд үлдэх төлөвлөгөөтэй байна. БНАСАУ-ын зүгээс дайрсан тохиолдолд америкийн “цөмийн халхавч” Сөүлийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж Өмнөд Солонгос улсын засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Сөүл БНАСАУ-ын байдлыг ажиглах шаардлагтай байгаа тул АНУ-ын ТЦХ-ний хөлөг онгоцууд солонгосын эрэг хавьд байрлах болно гэж тэр нэмж хэлжээ. 3-р сарын 1-нд эхэлсэн америк, солонгосын жил тутмын хээрийн сургууль 4-р сарын 30-нд дуусах ажээ. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу Япон, Өмнөд Солонгос улсуудын аюулгүй байдлыг гадны түрэмгийлэлээс АНУ хамгаалах ёстой юм гэж АНУ-ын Төрийн департамент урьд нь мэдээлж байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш