logo
Дэлхийг сүүлт одноос хамгаалах төвийг байгуулна

Дэлхийг сүүлт одноос хамгаалах төвийг байгуулна

2013/03/13

ОХУ-ын Роскосмос агентлаг, ОХУ-ын БХЯ, Оросын ШУА сансарын аюул заналаас сэрэмжлүүлэх болон арилгах нэгдсэн төвийг байгуулахад анхаарч байна. Роскосмос агентлагын тэргүүн Владимир Поповкин энэ талаар ОХУ-ын парламентын дээд танхимд ингэж мэдээлсэн байна. Энэ асуудлаар янз бүрийн байгууллагууд хүчин чармайлтаа нэгтгэх цаг болсон гэж тэр хэлсэн байна.

Манай дэлхийг сүүлт одны дайралтаас хамгаалах хөтөлбөр бол олон улсын байгууллагуудын гол зорилго байх ёстой гэж тэрээр мэдэгджээ.

Тэнгэрийн бага биетүүд болон сансарын хогнуудыг ажиглах хэрэгсэлүүдийн үр бүтээлтэй байдлыг дээшлүүлж хөгжүүлэх нь үндсэн зорилго байх ёстой юм. Бодит аюултай сүүлт од болон солир руу судалгааны сансарын баг явуулах, үйлчлэх хэрэгсэлийг туршилтын аргаар боловсруулан бүтээх шаардлагатай байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш