НҮБ-ын шинэ хориг арга хэмжээ, америк, өмнөд солонгосын цэргийн хамтарсан хээрийн сургуулийн хариуд Умард Солонгос улс Сөүл, Вашингтоныг галан тэнгист живүүлнэ гэж амлаад, үл довтлох тухай гэрээ болон эвлэрэлийн хэлэлцээрээс гарч байгаагаа зарласан билээ. Харин энэхүү заналхийлэл, сүрдүүлэг Өмнөд Солонгосд нэг их нөлөөл үзүүлсэнгүй бололтой. Ялангуяа умард солонгосын сүрдүүлэгт хандаж байгаа өмнөд солонгосын цэргийнхний хандлага ер бусын байлаа. хэдийгээр цэрэг аримидаа байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан ч гэлээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосын офицер, генералууд гольф тоглож сэтгэл тайван байгаа байдал гаргаж байжээ. Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан энэ явдлын талаар арга хэмжээ авч байгаа мэт жүжиглэх хэрэг ч гарсан байна.
Пхеньяний сүрдүүлгийг Өмнөд Солонгосын ард иргэд ч нэг их тоосонгүй. Өмнөдийнхөн иймэрхүү сүрдүүлгийг сонссоор байгаад бүр дөжирсөн бололтой юм. Пхеньяний могжгор сэлэмээр хий хоосон далайх явдал ихэнх тохиолдолд агаарт замхардаг аж. Сөүлийг галан тэнгист живүүлнэ гэсэн сүрдүүлэг анх удаа 1993 онд сонсогдсон билээ. Харин эхэндээ энэ сүрдүүлэг нилээн аймшигтай сонсогдож байсан юм. Харин байнга давтаад байхаар өмнөд солонгосчуудын тархинд үйлчлэх хүчээ алдаж эхэлсэн аж. Эвлэрэлийн хэлэлцээрээс гарна гэсэн мэдэгдэл 1996 оноос хойш байнга сонсогдсоор байна. Харин 2009 оны 5-р сараас хойш Солонгосын хойг дайны байдалд байна гэж БНАСАУ-ын засгийн газар байнга мэдэгдэх болсон юм. Өөрөөр хэлвэл Умад Солонгос улс тэр үеээс эхлэн АНУ-д дайн зарласан гэсэн үг. Үүнд Вашингтон нэг их ач холбогдол өгөхгүй байгаа билээ.
Өмнөд солонгосын хэвлэлийн өнгө аяс таалагдаагүй учраас 2012 оны 8-р сард умар солонгосын засгийн газар тун ойрын үед өмнөд солонгосын хамгийн гол хэвлэлийн газрын редакцийн эсрэг чиглэгдсэн өш хонзонгийн цохилтыг умард солонгосын цэргийнхэн өгөх болно гэж мэдэгдэж байсан юм. Мөн 15 жилийн өмнө Кэй-Би-Эс өмнөд солонгосын телевизийн сувгийн эсрэг иймэрхүү сүрдүүлэг сонсогдож байсан юм. Харин тэр сонины редакцийнхантай юу ч тохиолдсонгүй байсан газраа байж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэнэ. Эдүгээ Сөүл хот бас галан тэнгист живээгүй л байна. Эвлэрэлийн хэлэлцээрээс гарна гэж мэдэгдсээр байгаа ч гэлээ үнэн хэрэг дээрээ 38-р уртрагын дагуу бие биенээ сөрөн зогсож байгаа хоёр арми зэвсэг зөрүүлэлгүй өдийг хүрлээ.
Пхеньянийн догшин ширүүн мэдэгдэл ямар ч утгагүй зүйл үү? Үгүй тэгж бодож болохгүй, утгагүй байсан бол энэ мэдэгдлүүдийг юу гэж хийх вэ? Пхеньяний төрийн эрхийг барьж байгаа хүмүүс тэнэг хүмүүс биш!!! Эдгээр сүрдүүлэгүүдийн урсгал нь умард солонгосын дипломат ажиллагааны арга барил болсон юм. Умард Солонгос улсын цөмийн 3 дахь туршилтыг шүүмжилж, БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэ тогтоол болон америк, өмнөд солонгосын хээрийн сургуульд сэтгэл дундуур байна гэдгээ Умард Солонгос улс дэлхий дахинд мэдэгдээд байгаа юм. Энэ нь умард солонгосын өөрийн гэсэн өвөрмөц дипломат хэллэг юм. Жишээ нь бусад улсуудын дипломатчид “Болж буй үйлд явдалд сэтгэл дундуур байна” гэж ярьж байхад Пхеньян хөршүүдээ газрын хөрснөөс арчина гэж ярьж байдаг өвөрмөгц онцлогтой. Гэхдээ үүнээс болж дайн дэгдээгүй л байна. Харин Сөүлд энэ хэлийг зөв ойлгодог бөгөөд нэг их сандардаггүй юм.