logo
Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өндөрлөлөө

Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал өндөрлөлөө

2013/03/13
Хятадын шинэ удирдлагуудыг томилж дууссаны дараа мягмар гаригт Бээжин хотноо Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурал өндөрлөлөө. “Эрх баригч намын гишүүд Хятадын шинэ удирдагч Ши Жинпинтэй хамтран ажиллана” хэмээн Зөвлөх товчооны шинээр томилосон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Юй Жэншэн мэдэгдлээ. Хурлын хаалтын ажиллагаанд оролцсон төлөөлөгчид Хятадын төрийн дууллыг дуулсан бөгөөд Хятадын улс төрийн дээд зөвлөгч нар Барууны хэв маягийн олон намын ардчилсан үзлээс татгалзаж, Коммунист намдаа үнэнч хүчин зүтгэнэ гэдгээ амалжээ.Даваа гаригт Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн даргаар сонгогдсон Юй Жэншэнийг хүмүүс коммунист гаралтай гэдгээр нь андахгүй сайн мэддэг. Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл бодит эрх мэдэлгүй байсан боловч сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол болон газар нутгийн эзэмшлийн маргаан зэрэг олон нийтийн анхаарлыг татсан асуудлуудад байрь сууриа илэрхийлсээр ирсэн. Юй Жэншэний томилсон нь сүүлийн 10 жилд хийж байгаа Хятадын улс төрийн шилжилтийн сүүлийн алхам болж байгаа бөгөөд өнгөрсөн оны 11-р сард Коммунист намын конгрессын дэмжлэгтэйгээр төр засгийн удирдлагуудыг урьдчилан томилсон үйл явц энэ долоо хоногоор төгсгөл болж байна. Хятадад Коммунист нам улс төрийн эрх мэдлийг гартаа авдаг бөгөөд удирдагчид нь засгийн газраа удирддаг. Юй Коммунист намын дотроос албан тушаал ахисан 7 дахь удирдагч болж байгаа юм. Албан тушаалынх нь эрэмбээр жагсаавал тэрээр намдаа 4-рт бичигдэнэ. Мөн Хятадын Ардын Банкны тэргүүн Чжоу Сяочуань Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дэд даргын нэгээр нэрлэгдсэн байна. Тэрээр 11 жилийн турш Хятадын төв банкыг удирдаж байсан юм. Энэ долоо хоногт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлаар Хятадын удирдагч Ху Жиньтаогийн оронд Ши Жинпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябаогийн оронд Ли Кэцян нарыг тус тус томилж байна. Шинээр томилогдож байгаа Ши Жинпиний засгийн газрын өмнө албан тушаалтнуудын хээль хахуулийн асуудал, нийгмийн эрс тэс ялгаатай байдал, улсын цэвэр усны нөөцийн багасалт болон агаарын бохирдол зэрэг нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих олон асуудлууд тулгарч байна.

Д.Амар
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш