Сайд Л.Болд нэр нөлөө, цар хүрээгээрээ НҮБ-ын дараа ордог Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр Монгол Улс элсэн орсонд баяртай байгаагаа илэрхийлээд ноён Р.Мильоригийн энэхүү айлчлал нь манай улс ЕАБХАБ-ын гишүүн улс болсноос хойш хэрэгжиж буй дээд түвшний анхны айлчлал гэдгийг онцолсон юм.
Ноён Р.Мильори манай улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн улс болсон нь тус байгууллагын хувьд ач холбогдолтой үйл явдал болсон гэдгийг тэмдэглэв. Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутагтаа эрх чөлөөний үлгэр загвар болж, ардчилсан өөрчлөлтийнхөө 20 гаруй жилд ихээхэн амжилт олж, зөвхөн эдийн засгийн салбарт төдийгүй аюулгүй байдал, хүний эрхийн чиглэлээр том амжилтад хүрсэн гэж сайшаав.