logo
Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтарч ажиллана

Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтарч ажиллана

2013/03/14
Монгол Улсаас Вена дахь НҮБ-ын салбар төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Элчин сайд Г.Батжаргал НҮБ-ын Вена дахь төвийн Ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Ю.Федотовт Итгэмжлэх захидлаа барив.

Үүний дараа тэд Монгол Улс, НҮБ-ын Вена дахь салбар хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллах чиглэлүүдийг илүү тодорхой болгож, тухайлбал, хүүхэд залуус мансууруулах бодист автах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар бодиттой арга хэмжээ авах асуудлаар санал солилцон ярилцав.

Вена хотод НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтай тэмцэх алба, Олон улсын атомын энергийн агентлаг, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага, НҮБ-ын Үйлдвэр, хөгжлийн байгууллагын төв байрладаг бөгөөд Мансууруулах бодисын олон улсын хяналтын товчоо, Сансрын асуудал эрхэлсэн НҮБ-ын алба, Олон улсын худалдааны хуулийн асуудлаарх НҮБ-ын комиссын НБДГ зэрэг НҮБ-ын салбар байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш