logo
Аймаг, дүүргүүдэд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг” байгуулна

Аймаг, дүүргүүдэд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг” байгуулна

2013/03/14
Монголын Залуучуудын Холбооноос санаачилан өнгөрсөн оны 05-р сард УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 43 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, энэ оны 02-р сард НИТХ-ын дэргэдэх нийслэлийн “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор байгуулсан билээ. Тэгвэл мөн МЗХ-ноос аймаг, дүүргүүдэд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулахаар болжээ. Энэхүү “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн зорилго нь аймаг, дүүргийн ИТХ түүний тэргүүлэгчдээс гарах хууль, тогтоол, шийдвэрүүдэд аймаг, дүүргийн залуучуудын нийтлэг эрх ашиг, дуу хоолойг хүргэх, “Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах, батлуулах, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулиудад залуучуудын саналыг тусгуулах зэрэг Монголын өсвөр үе, залуучуудын ирээдүйн төлөө бодлогын түвшинд хамтран ажиллах, түүнд залуучуудыг өөрсдийг нь татан оролцуулахад оршиж байгаа юм байна. Аливаа шийдвэр гаргахдаа залуучуудаа сонсдоггүй, гаргасан шийдвэрүүд нь залуучуудад нээлттэй хүрдэггүй учраас аймаг, дүүргүүдийн ИТХ-аас гарч буй шийдвэр, тогтоолыг Монгол Улсын ирээдүй болсон залууст хүрэх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс энэхүү “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан хамтран ажиллахаар МЗХ зориж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш