Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас цаг үеийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа.
-“Роснефть” компани нь Монголд экспортлох нефтийн бүтээгдэхүүнээ 1.4 сая тонноор багасгаж 1 сая тонн руу буулгахаар болсон байна. Шатахууны хомсдол үүсэх вий, энэ асуудал Засгийн газрын төвшинд яригдсан уу. Эдийн засгийн хөгжлийн яам нефтийг дотоодоосоо хангадаг болох тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?
-Нэгдүгээрт, Монголд шатахууны хомсдол байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Шатахууны тогтвортой нөөц бүрдүүлэхийн тулд төрөөс тодорхой арга хэмжээ авсан. Тухайлбал, шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон. Түүний үр дүнд түүхэнд бүрдэж байгаагүй хэмжээгээр буюу гурван сарын турш хэрэглэх боломжтой нефтийн нөөц бүрдүүлсэн. Хоёрдугаарт, ганц ОХУ-аас нефть импортолдог цаг өнгөрсөн, өөр орноос авдаг болсон. Гуравт, хөршөөс мөн гуравдагч орноос нефть бүтээгдэхүүн дээр хамтарч ажиллахаар хэлэлцээр явж байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт жилдээ 2 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулах чиглэлээр хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр ирэх дөрөвдүгээр сар гэхэд байгуулагдчих байх. Японы санхүүжилтээр 700 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар нефть боловсруулах үйлдвэр барих ажил эхэлнэ. Үйлдвэрийг гурван жилийн хугацаанд барьж, 2015 онд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөө явж байгаа. Үйлдвэр баригдахаар дотоодынхоо хэрэгцээг хангана. Цаашлаад нефть экспортлогч орон болно. Түүхий нефтиэ өмнөд хөрш рүү экспортлоод оронд нь шатахуун авах гэрээ хэлэлцээрийг хийж байна.
-“Чингис бонд”-ын хүү хэд хүрээд байна вэ, хүүгийн дарамтаас олон хүн эмээж байна?
-“Чингис бонд”-ын таван жилийнх нь хүү 4.125 хувиар, 10 жилийнх нь хүү 5.125 хувийн хүүгээр тус бүр бодогдоно. Тэр хүүг төлнө. Өнөөдрийн байдлаар энэ бүхний менежмэнтийг Монголбанк хариуцаж явуулж байгаа. Монгол Улсад хүүгийн дарамт өнөөдрийг хүртэл гараагүй байгаа, тийм болохоор санаа зовох зүйлгүй.
-Үндэсний үйлдвэртээ малынхаа арьс ширийг тушаасан малчдад урамшуулал олгохоор болж, бонд гаргах шийдвэрийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Малчид хэзээнээс эхэлж урамшууллаа гар дээрээ авах вэ?
-Бид урамшууллын эх үүсвэрийг энэ гурван сардаа багтаагаад шийднэ.
-Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан цаашид яах вэ. Өмнөх хэлэлцээрээр тодорхой ахиц дэвшил гарсан уу. Бололцоотой гэсэн мэдээллийг өгөөч?
-“Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Дэд ажлын хэсгүүд ажиллаж байна, бидний “Рио Тинто”-д хандан хамгийн тэргүүнд тавьж байгаа асуудал бол анхны хөрөнгө оруулалт ямар шалтгаанаар Техник эдийн засгийн үндэслэлд зааснаас 2 тэрбум ам.доллараар хэтэрсэн бэ, энэ чинь Монгол Улсын хуулийг зөрчиж байна гэдэг асуудал тавьсан. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй гэдгээ мэдэрсэн, хүлээн зөвшөөрсөн гэж болно. Тэрхүү тооцоо судалгааг гаргаж өгөхөөр ажиллаж байгаа. Хувь нийлүүлэгчдийн хуралдаан энэ сарын 20-доор хурал үргэлжилнэ гэж ойлгож болно.
-“Эрдэнэс тавантолгой” компанийн “Чалько”-той байгуулсан гэрээг сайжруулах хүрээнд ахиц байгаа юу?
-Тавантолгойн нүүрсийг борлуулахтай холбоотойгоор “Чалько”-той байгуулсан гэрээн дээр манай хүмүүс ажиллаж байна. Гэхдээ тодорхой үр дүнд хүрээгүй байна.
-Монголбанк, Засгийн газар, холбогдох яамдууда хамтран “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлснээр инфляци 11 хувьд хүрч буурсан гэж байна. Гэхдээ УИХ-аас Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг батлахдаа энэ онд инфляцийг 8 хувь руу буулгахаар зааж өгсөн. Үүнд хэзээ хүрэх бол?
-Инфляцийг бууруулахын тулд эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцааг хангаж өгөх ёстой. Инфляцийг найман хувь руу буулгана. Тэр төвшинд хүргэх бололцоо байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн хоёр сарын инфляцийн төвшинг харахад ноднин жилийнхээс буурсан үзүүлэлт харагдаж байгаа. Тийм учраас өмнөх ханшаа тогтвортой барьж хадгалах хүрээнд одоогийн бодлогоо эрчимжүүлэх ёстой гэж үзэж байгаа.
Г.ДАРЬ