logo
Өглөөний шинэ санаа уулзалтад Эрчим хүчний сайд оролцож байна

Өглөөний шинэ санаа уулзалтад Эрчим хүчний сайд оролцож байна

2013/03/15

Эрчим хүчний сайд М.Сономпил 3 дугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр энэ цагт “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтад оролцож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлан зохион байгуулсан уулзалтаар иргэдийн зүгээс салбарын сайд нарыг оролцуулах санал гаргаж байсныг ийнхүү ажил хэрэг болгож байгаа юм. 

Цахим уулзалтад оролцож буй Эрчим хүчний сайдад шинэ санаа, саналаа хэлж, эрчим хүчний салбартай холбоотой асуулт авахыг хүссэн бүхэн 8:20-10:00 цагийн хооронд zasag.mn сайтын интернэтийн файсбүүк, твиттэр хуудсаар холбогдож болох юм. Уг уулзалтыг МҮОНРадиогийн 100,9 сувгаар шууд дамжуулаж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш